Компьютер угсрах дараалал

Posted in category Labels:

Компьютерыг шинээр угсарч босгох болон задалсан Компьютерийг эргүүлэн угсрах нь ерөнхийдөө адилхан боловч шинээр угсран бүтээх нь Компьютерийн маш их хэмжээний мэдлэгтэй байхыг хэрэглэгчээс шаардана. Эхний удаад задалсан Компьютерийг эргүүлэн угсрах жижигхэн хэмжээний заавар зөвлөгөөг бичье.
Юуны түрүүнд дараах зургаас эх хавтан дээрх эд ангиудын үндсэн байрлалыг сайтар харж нүдлэх хэрэгтэй.


1. Motherboard буюу эх хавтанг процессорыг дотоод хананд зоруилалтын ховилд угсарч боох.
2. Motherboard дээр CPU / Central Processing Unit/-г оруулан нааж зориулалтын шингэн бодисоор наана. Ингэхдээ CPU ний ховилыг сайтар харж буруу хийхээс зайлсхийх хэрэгтэй. CPU ны гадна талд түрхэгдсэн шингэн бодис нь CPU г хөргөх төхөөрөмж /cooler/ тэй нь зайгүй нягт байрлуулах үүрэгтэй ба ингэсэнээр CPU ны хөргөх төхөөрөмжийн ажиллах орчин нөхцлийг илүү сайжруулна гэсэн үг. Ингэсэнээр таны Cpu халах явдал багасч Компьютерын гацалт төдий хэрээр бага байна гэсэн үг юм.

3. Hard disk ийг процессор доторх зориулалтын тавцанд хөдөлгөөнгүй байхаар тохируулан сайтар боож бэхэлнэ.

4. Ram буюу шуурхай санах ойг өөрийн замд тохируулан замд гүйцэт оруулж хийж өгнө. Ram ийг дутуу хийх боло ховилыг буруу харуулж хийхээс сэргийлэх хэрэгтэй. Энэ төрлийн алдаа энгийн хэрэглэгчдийн дунд маш их хэмжээгээр гардаг ба энэ нь таны Ram ийг гэмтээх эсвэл Эх хавтанд нөлөөлж асуудал үүсгэдэг болно.

5. CD Rom /DvD/ийг мөн л өөрийн байрлах хавтанд хөдөлгөөнгүй байрлуулж сайтар бооно.

6. Тэжээлийн блокыг оруулж бооно.

7. Ингэсний дараа хамгийн чухал алхамууд бол Компьютерийн эд ангиудын тэжээл болон оролтын холболтуудыг зөв залгах явдал юм. Ингэхийн тулд Эх хавтан дээрх бичиглэлүүдийг уншиж сурах хэрэгтэй. Эх хавтан дээр ямар залгуурыг аль хэсэгт ямар байрлалтайгаар залгахыг харуулсан зураглалууд зурагдсан байдаг. Түүнийг хайж олоод зураглалын дагуу:
А. Тэжээлийн блокноос эх хавтанд орох залгуурыг залгана.
Б. Тэжээлийн блокноос CD Rom д орсон тэжээлийн залгуурыг залгана.
В. Тэжээлийн блокноос Hard Disk лүү орсон тэжээлийн залгуурыг залгана.
Г. Зарим төрлийн хөргөх сэнснүүд тэжээлийн блокноос тэжээлээ авах холболтой байдаг тул сайтар шалгасны дараа уг холболтыг хийнэ.
Д. Usb1, Usb2 холболтуудыг план зургийн дагуу эх хавтан дээрх шонгуудад холбоно.
Е. Урд Power гэрлийг мөн л зургийн дагуу холбоно.

Ё. Audio, Speaker оролтуудыг холбоно.


Ж. Эх хавтангаас гарсан кабелиар Hard disk болон CD Rom ийг холбож өгнө.
Анхаар: Бүх холболтуудыг залгасаны дараа дахин нэг удаа зөв залгасан эсэхээ шалгаж үзнэ үү. Хэрэв та буруу холболт хийсэн тохиолдолд ажиллах явцад систем гэмтэхээс гадна, эх хавтан цаашлаад бусад төхөөрөмжүүдээ ч эвдэх магадлал маш өндөр гэдгийг санах хэрэгтэй.

Server түүний тухай

Posted in category Labels: ,


Сэрүүлэг ДС КГД2Б
Компьютерийн сүлжээ хичээл:
Өнөөдөр дэлхий дахинд компьютерийн хэрэглээ өсөхийн хэрээр хэрэглэгчдийн мэдээлэл солилцох, дамжуулах, хүлээн авах боломж тэр хэрээр өсч байгаа билээ. Үүнтэй уялдуулан хэрэглэгчдээс тодорхой хэмжээний мэдлэгийг шаардах болсон. Тэгвэл хэрэглэгчид, ялангуяа компюьтерийн бүх шатны мэргэжилтнүүдийн зайлшгүй мэдэж байх зүйл бол Server ийн тухай ойлголт, түүний ашиглалт юм. Ингээд энэхүү бие даалтаар Server ийн талаар бүхий л мэдээллийг судлан, харьцуулж энгийн хүмүүст ойлгомжтой тайлбар бичихийг зорилоо.


Server гэж юу вэ?
Server гэдэг нь боловсруулалт хийх, асуултанд хариулах г.м үйлчилгээ үзүүлдэг техник хангамжийн цуглуулга гэсэн үг. Энэ нь сүлжээний хост компьютер дээр байдаг. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм. Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм. Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг. Сeрвer гэдэг бол сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм.Сервер нь зүгээр мэдээлэл оруулаад байх биш Веб броузер ба веб сервер хоёр нь ихэвчлэн ялгаатай машинууд дээр ажиллах бөгөөд тэдгээрийн ажиллах машинуудыг Client ба Server гэж нэрлэдэг. Гэхдээ сервер ба броузер нь нэг машин дээр локал орчинд ажиллах боломжтой.

Энэ нь сүлжээний хост компьютер дээр байдаг. Server нь олон Client-аас ирсэн давхацсан холболтуудыг биелүүлэх боломжтой байдаг. Client нь хэрэглэгчийн хүсэлтйг илгээж хариултыг дэлгэцэнд харуулна. Client/Server хоёр хоорондоо харилцан холбогдохын тулд протоколыг ашигладаг. Протокол нь ямар server ашиглаж байгаагаас шалтгаалж янз бүр байдаг. Internet нь TCP/IP протоколыг ашигладаг. Бизнес болон байгууллагын хэрэгцээнээс шалтгаалан Server юмуу групп Server-т өргөн ашиглагддаг. Server-ийн үндсэн үйл ажиллагаа нь мэдээлэлд боловсруулалт хийх явдал юм.



Серверийн төрлүүд:
• Мэйл сервер – Mail server
• Вэб сервер – Web server
• Факс сервер – Fax server
• Файл сервер – File server
• Принт сервер – Print server
Майл сервер гэж юу вэ?
Танд э-мэйл уншиж бичих боломж олгодог email client програм байлаа гэхэд, тэр програм чинь ямар нэгэн email server-т холбогдох хэрэгтэй болно. (харин Hotmail, Yahoo гэх мэт үнэгүй вэб э-мэйл үйлчилгээнүүд бол цаад компанийхаа серверийг хэрэглэж байгаа гэсэн үг). Интернэтэд холбогдсон компъютерт тусгай програм хангамжыг суулгаад server болгон ашиглаж болно. Ингэвэл бусад хүмүүс энэ компъютер луу хандаж ямар нэгэн мэдээлэл авах боломжтой болно.
Э-мэйл сервер бол э-мэйл шуудангуудыг бусад үйлчлэгч эсвэл өөр серверүүдийн хооронд дамжуулах болон хадгалах ажиллагааг хэрэгжүүлж ажлын голыг нугалдаг. Мэйл сервер нь хадгалах зай болон хэрэглэгчийн шуудандаа хандах дүрмийг тодорхойлох мөн хэрэглэгчдийн жагсаалт бас холболтын модулиудаас тогтдог.
Хадгалах зай нь дотоод хэрэглэгчдийн шууданг хадгалах бөгөөд шуудангуудыг бусад газруудруу дамжуулан өнгөрүүлэх ба тэдгээрийг түр зуур хадгалах үйлчилгээтэй. Энэ нь ихэвчлэн энгийн өгөгдлийн сангийн мэдээлэл байдаг. Бүртгэгдсэн хэрэглэгчдийн илгээх гэж байгаа шуудангуудыг аюултай эсвэл сэжигтэй гэж үзвэл серверийн эзэмшигч нь явуулах эсэхийг нь шийдэж болно. Жишээ ямар нэгэн хэрэглэгч нь тусгай хаягт болон компанид шуудан илгээж болох эсэхийг шийдэж болно.
Хэрэглэгчдийн жагсаалт нь э-мэйл серверийн өгөгдлийн санд бүртгэлтэй байгаа хэрэглэгчдийн байрлал болон хоорондын холболтыг хангадаг.
Холболтын модуль нь шуудан зөв дамжигдсан баталгаа болон бусад э-мэйл үйлчлэгчид болон серверүүдийн хоорондын холболтыг хангах харилцааг зохицуулдаг.
Э-мэйл серверийн гол шаардлага нь програм, модулиудыг суулгаж ашиглахад амар байх явдал байдаг. Хэрэглэгчид заримдээ э-мэйл серверийн зохион байгуулагчруу тэдгээрийн хэрэглэгчийн жагсаалтанд бүртгэлтэй хэрнээ дээрх үйлчилгээг дэмжихгүй байна хэмээн гомдолдог. Ихэнх мэйл серверүүд нь гаднаас хэвийн үйл ажиллагааг нь хангахад зориулагдан тохируулагдсан байдаг. Энэ нь заримдаа шуудан илгээх болон бусад зарим үйл ажиллгаанд саад болох эсвэл ийм байдал үүсч болзошгүй нөхцлийг урьдаас тогтоосон байдаг.
Ихэнх э-мэйлийн хувьд хэрэглэгчид төдийлэн мэдээд байдаггүй зүйл бол э-мэйлийг хэрхэн дамжуулж байгаа болон түүн дээр ажиллаж байгаа протоколууд юм. Мөн зарим хэрэглэгчид э-мэйлийг хаана хадгалагдаж байдаг талаар муухан төсөөлөлтэй байдгаас э-мэйл нь байнга л байж байдаг зүйл мэт санадаг. SMTP, POP3 болон IMAP протоколууд нь маш нарийн ажиллагаатай учраас э-мэйл шуудангийнхаа толгойн хэсэгт дараах хэд хэдэн чухал шаардлагатай мэдээллийг агуулж дамжуулдаг.
• Server IP – Серверийн IP хаяг
• Client IP – Харилцагчийн IP хаяг
• Server Port – Серверийн портын дугаар
• Client Port – Харилцагчийн портын дугаар
• E-mail protocol ID – Э-мэйл протоколын дугаар
• E-mail Sender – Э-мэйл илгээгч
• E-mail Recipient List – Э-мэйл хүлээн авагчын жагсаалт
• Total Recipient Count – Нийт хүлээн авагчын тоо
• Message ID – Шуудангийн дугаар
• Status – Төлөв байдал
Эдгээр нь тухайн э-мэйлийг хүлээн авах ёстой хэрэглэгчийн э-мэйл сервер хүртэл үнэн зөв дамжигдах хүртэлх бүх л мэдээллийг сүлжээний түвшин бүрд дамжуулахад маш чухал байдаг. Энэ э-мэйл нь хүлээн авах хүний хувийн шуудангийн хайрцагт хүрч хадгалагдах болон тухайн шууданг ирсэн эсэхийг шалгах хүртэл нэлээдгүй олон э-мэйл серверийг дамжин өнгөрөх бөгөөд тэр хэрээрээ мөн эрсдэлд өртөх магадлал нь өсдөг. Иймээс э-мэйл сервертэй албан байгууллага Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчид бүгдээрээ тэдгээрийн нууцлалын асуудал дээр маш их анхаарч ажиллах хэрэгтэй болдог.
Веб сервер гэж юу вэ?
Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг. Тэгвэл бидний өргөн хэрэглээ болсон энэхүү веб сайтууд маань өнөөдрийн бидний үзэж буй серверийн тухай ойлголтуудын нэгээхэн хэсэг болсон веб сервер дээр байрладаг байх нь.
Факс сервер гэж юу вэ?
Хэрэглэгчийн текстэн мэдээллийн LAN холболтын тусламжтайгаар нөгөө хэрэглэгчид дамжуулах зориулалт бүхий серверийг факс сервер гэх ба энэ нь ерөнхийдөө и мэйл сервертэй адилхан гэж хэлж болно.
Файл сервер гэж юу вэ?
Интернэтийн протокол ашиглан тухайн хэрэглэгчин серверт мэдээлэл /файл/ дамжуулах, хүлээн авах үүрэгтэй сервер юм. Өөрөөр FTR server гэж нэрдэх нь ч бий. Бид ямар нэгэн клиент ашиглан файл серверт хандаж мэдээлэл солилцдог билээ. Харин веб сервер дээр бид өөрсдийн броузерийн тусламжтайгаар ханддаг. Жишээ нь: Бид веб сайт хийхдээ Filezila зэрэг клиентүүдийг ашиглан өөрсдийн сайтад хэрэгцээт мэдээллүүдийг оруулдаг. Харин бидний байршуулсан тэрхүү мэдээлэл нь энгийн хэрэглэгчдийн хувьд Веб сервер болох юм.
Принт сервер гэж юу вэ?
Сүлжээ ашиглан хувилагч машиныг ажиллуулах зориулалттай серверийг принт сервер гэнэ. Энэ нь интернэт кафе болон оффисуудад өргөн ашиглагддаг. Хувилагчийг тэр болгон ашиглаад байдаггүй хэрнээ ашиглах зайлшгүй шаардлага тохиолддог бол олон принтер худалдан авахын оронд дундаа нэг принтер худалдан авч принт сервер үүсгэн санхүүгийн хэмнэлт гаргаж болно гэсэн үг.

The Secret /монгол хадмал/

Posted in category Labels: ,


2009 онд гарсан даруйдаа нилээн шуугиан тарьж байсан энэхүү киног хэл сурах зорилгоор Англи хэлнээс зарим нэг хүмүүсийн тусламжтайгаар subtitle тавьж байсан юм. Ер нь солонгосын нэг ангитай кинонууд үзэхэд бух талаараа өндөр сэтгэгдэл үлдээдэг юм. Орчуулгын хувьд сонирхогчынх учир бага сага учир дутагдалтай боловч Киног ойлгоход нэг их асуудал үүсхгүй байх. Маш сонирхолтой кино шүү. Заавал үзээрэй...



Adobe Illustrator /Татах/

Posted in category Labels: ,


Зиа бас нэг хэрэгтэй программыг 4shared ээр шейр хийлээ. Кракадсан байгаа болохоор no problem шүү залуусаа.

Adobe Illustrator 719 mb
Crack

Illustrator оо суулгасныхаа дараа суусан хавтасанд кракаа дарж хуулна...

Apple наастр навс унагав

Posted in category Labels: ,


Бараг хагас жилийн турш хөл хөөрцөг болсон iPhone 5 ийн мөрөөдлийг захын хэрэглэгчээс авахуулаад, youtube ээс хүртэл хогоор нь үзэж болно. Өчигдөр буюу 10 сарын 4ны өдрийн үйл ажиллагаан дээр Хазсан алим компани iPhone5 ийг бус iPhone4 өө өргөтгөж iPhone 4S ээ гаргаснаа албан ёсоор зарлалаа. Миний хувьд онцын гойд шинэчлэл ороогүй гэж бодож байгаа. Ерөнхийдөө A5 Cpu, 8megapixel тэй камерыг эс тооцвол шүү дээ. Үнийн хувьд бол 4 төөгөө адилхан зарагдах юм билээ. За ингээд шинэ 4S ийнхээ хүчийг сонирхоцгооё.



Processor: Dual-core A5, which is said to be up to 2x as fast as the iPhone 4
GPU: Dual-core, 7x faster than iPhone 4
Screen size: 3.5-inches
Antenna: Dual-mode GSM and CDMA worldphone, new design that improves reception
Connection speed: HSPA, 14.4Mbps download, 5.8Mbps upload – not 4G, but Apple says it’s “just as fast”
Camera: 8-megapixel, 1080p video, photo-shooting in 1.1 seconds
Battery life: 8 hours talk time on 3G, 14 hours on 2G, 6 hours browsing on 3G, 9 hours on Wi-Fi, 10 hours of video playback, 40 hours of music
Colors: Black and white
Carriers: AT&T, Verizon Wireless, Sprint (new)

Photoshop cs3 /татах/

Posted in category Labels: ,


Мэргэжлийн ангийхандаа зориулаад Photoshop cs3 ийг крактай нь хамт 4shared дээр хууллаа. Хаана ч явсан эдээс татаад авна биз. Кракийг нь Потошопоо суулгасаныхаа дараа, суусан хавтасанд давхарлаж хуулна.
Татах:
Photoshop cs3 474mb
Crack 43mb

Уншсан